
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 152,539 боллоо. Нийт 1309 тохиолдлоос:
- 511 нь нийслэл хотод,
- 798 нь орон нутагт бүртгэгджээ.
Өчигдөр батлагдсан тохиолдлын 204 нь хүүхэд байна.
Мөн сүүлийн хоногт 41-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас эндсэн хүний тоо нийт 755 болоод байна.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.