• Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт гэж юу вэ?

    2020-05-30

    Жендэрийн мэдрэмжтэй төсөв гэдэг нь:

    Нийгэмд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, төлөвлөлтийг дэмжсэн, түүнийг хэрэгжүүлэх төсөв, салбар, байгууллагын жендэрийн чадавхийг сайжруулахад зориулагдсан тусгайлсан төсөв, тодорхой бүлгийн ялгаатай хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааны төсөв гэсэн хэлбэрүүдээр хэрэгжинэ.

    Цаашид жендэрийн мэдрэмжтэй  төсөвлөлт хийнэ.

    Эмэгтэйчүүд гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулж хөлсгүй ажиллаж, эдийн засгийн хараат болж, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нь хязгаарлагддаг. Статистикийн дүнгээр, эдийн засгийн идэвхгүй хүн амын дунд хүүхэд болон ахмад настан асардаг, гэрийн ажилтай шалтгаанаар

    • 2014 онд 123,855 эмэгтэй
    • 2018 онд энэ тоо 171,140 -д хүрсэн ба хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 23%-д хүрчээ. Эмэгтэйчүүд өөрийн орлогогүй байхын хирээр бие даасан байдлаа алдаж, бусдаас хараат болж улмаар гэр бүлийн, бэлгийн, эдийн засгийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг байна.

    Ялангуяа, цалин хөлс хамгийн өндөр буюу уул уурхай, зам тээвэр зэрэг салбарт ажиллагсдын дөнгөж 10 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтын үзэл баримтлалын 2.2-д заасан хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангах, эмэгтэйчүүдэд ээлтэй зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчинг бий болгох асуудал бодит амьдралд хангалттай хэрэгжихгүй байгаагийн илрэл юм.

    Тиймээс эмэгтэйчүүдийн тусгай хэрэгцээ, шаардлагыг судлан эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт, бичил бизнесийг дэмжих, үйлдвэрлэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо, төрийн бодлого үгүйлэгдэж байгааг илтгэж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ