• Дарханы замын эхний 130 км замын зорчих хөдөлгөөнийг нээлээ

    2021-07-21

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замын эхний 130 км замын ажил дуусаж, зорчих хөдөлгөөн нээгдлээ. Одоогийн байдлаар нээгдсэн 130 км авто замд замын тэмдэг, тэмдэглэгээг хийж буй юм. Нийт замыг бүрэн ашиглалтад ортол эхний нээсэн 130 км замд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд гурван жил засвар, арчлалтыг “Шанхай Констракшн групп” компани хариуцах юм байна.

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замын нийт 204.11 км замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлж байгаа. Замыг санхүүжүүлэгч хоёр банкны нийт 10 багц ажлаас 8 багцын ажил хэвийн үргэлжилж буй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ