• ОХУ-аас шилжүүлэн авсан 44 айлын байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлуулна

    2020-10-14

    Засгийн газар өнөө өглөө хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.

    ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн:

    • Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр,
    • Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр,
    • Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв.

    Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ