“Оном” сангийн эрдэмтдийн зүгээс есдүгээр сардаа багтаан вакцины гуравдугаар тунг хийх, мөн ямар вакциныг гуравдугаар тундаа сонгож хийх талаарх мэдээллийг өглөө.
Тус сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар “Колумбийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар Синофарм вакцин хийлгэсэн хүмүүсийн 70 хувьд нь эсрэг биеийн хувь маш хурдтай буурч байгаа нь тогтоогдсон.
Синофарм хийлгэсэн хүмүүсийн эсрэг биеийн хувь хоёр дахин буурчихсан байна. 2-3 сарын дараа вакцины хамгаалалт хамгийн сайн байх ёстой ч Синофарм вакцины хамгаалалт муу байна.
Спутник Синофармаас арай дээр ч тийм ч хангалттай биш гэдэг нь харагдаж байна.
Дельта вирусийн эсрэг Синофарм, Спутникийн хамгаалалт муутай байна. Хамгийн гайгүй нь Файзер вакцин байна, АстраЗенека вакцины хувьд ч дельта дээр муухан байна.
Синофармын вакцин нь нилээн сайн анхдагч тун болох боломжтой харагдаж байна. Синофармын хоёр тун хийлгээд Файзер хийлгэсэн хүмүүст дархлаа маш сайн тогтож байна, дельта вирусийн эсрэг ч хамгаалалт маш сайн байна.
Есдүгээр сардаа багтаан гуравдугаар тунг хийхгүй бол энэ намар, өвөл нөхцөл байдал маш хүндэрнэ.
[bctt tweet=”Дельта вирус зөрөөд өнгөрөхөд, 15 минутаас бага хугацаанд хамт байхад л халдвар авна.” username=””]
Аймаг, сум, бүсийн наадам, бөх барилдаан зэрэг хүн олноор цуглуулдаг зүйлийг тас хорих хэрэгтэй. Дельтагийн тархалт өндөр байгаа, вакцины хамгаалалт муу байгаа нь шинжлэх ухаанаар тогтоогдчихсон байхад сум, бүсийн наадмыг аль болох зогсоох хэрэгтэй” хэмээн ярилаа.