• Хүн төвтэй хөгшид, нялхаст ээлтэй жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлттэй хот болно

    2020-05-28

    Судалгааны дүнгээс харахад 2019 оны байдлаар дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү дунджаар дөрвөн жил байдаг бол Монгол Улсад есөн жил. Үүнээс нийслэлд сүүлийн хоёр жилийн байдлаар 8.2 жил байгаа нь хэт зөрүүтэй байгаа нь харагдаж байна.

    Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг өвчлөлийн болон өвчлөлийн бус гэж ангилдаг.

    Өвчлөлийн бус шалтгааны…

    • нэгдүгээрт амиа хорлолт,
    • хоёрдугаарт спиртэд санамсаргүй хордох хоёр шалтгаан дийлэнх хувийг эзэлж байна.  Энэ нь эр хүн уйлдаггүй, эр хүн цөөн үгтэй, эр хүн амьдралын хүндийг үүрэгч зэрэг жендэрийн хэвшмэл буруу ойлголттой холбоотойгоор сэтгэлзүйн тогтворгүй байдалд ордогтой нь холбон тайлбарладаг. Иймээс жендэрийн бодлого эрэгтэйчүүд рүү илүү их чиглэх хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг илтгэн харуулж байна.

    Учир нь гэр бүлийн аз жаргал, эхнэрийн аз жаргалаар тодорхойлогддог гэж бид ярьдаг шүү дээ. Тэгвэл эхнэрийн аз жаргалтай, сэтгэл тайван байдал нөхрөөс шууд хамааралтай гэхэд хэлсдэхгүй.

    Тийм ч учраас яг өнөөдрөөс эхлэн жендэрийн асуудалд анхаарлаа илүү их хандуулах хэрэгтэй гэдгийг “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ”-нээс харж болно. Түүнчлэн 2017 оны байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд 642 иргэн өртсөнөөс 54 хувь нь эхнэр, 5 хувь нь нөхөр, 21 хувь нь хамтран амьдрагч, үлдсэн нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Хараа хяналтгүй хүүхдийн тоог бууруулах, охид эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Хамгийн эхлээд судалгаа, нотолгоо баримт хэрэгтэй.

    Харин дараа нь түүнд тохирсон зөв шийдвэрээ гаргаад, хэрэгжүүлэх л чулах юм. “Нийслэлийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр” батлагдаж, албан ёсоор хэрэгжиж эхэлснээр хүн төвтэй буюу хөгшид, эмэгтэйчүүд, хүүхэд, эрэгтэйчүүд гээд бүгдэнд нь адил хүртээмжтэй, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт,төсөвлөлттэй хот болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ