
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлж, иргэдэд хандан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Зургадугаар сарын 1500 сорьцонд хийсэн шинжилгээгээр зөөвөрлөгдөж ирсэн 5 тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо дахин гурван тохиолдол баталгаажиж байна.
Зургадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхний шинжилгээний сорьцын шинжилгээ гарч байна. Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцонд нэг сорьцноос Дельта бүртгэгдсэн. Илэрсэн сорьцны тандалтыг үргэлжлүүлэн хийж байна.
Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 113 улсад бүртгэгдээд байна. Тийм учраас иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй байна.
Манай хөрш улсуудад дельта вирусийн тархалт маш өндөр байгаа учраас хатуу хөл хорионд шилжиж байна.