Төрийн албан хаагчид авлига, шан харамж нэхвэл 11-11 утсаар мэдээлэх боломжтой болно

2021-07-20

Авлигын эсрэг комиссыг ахалж буй Хууль зүйн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.  Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв болох 11-11 төв дээр төрийн албан хаагчдаас авлига, шан харамж нэхэж байвал мэдээлэх сувгийг нээхээр ажиллаж байгаа аж.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

Манай Ажлын хэсгийн хамгийн гол зорилго нь авлигатай тэмцдэг төрийн байгууллагуудын ажлын уялдааг нэгтгэх, төрийн байгууллагын чирэгдлийн талаар иргэдээс мэдээллийг нээлттэй авах, тухай бүрд нь зөрчил гаргасан дарга, ажилтанд хариуцлага тооцох ажлыг зохион байгуулна.

Мөн авлигын гол хөшүүрэг болсон зарим төрлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулна. Наймдугаар сардаа багтан Шүгэл үлээгчийн хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.

Холбоотой мэдээ