• Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах саналыг 100 хувь дэмжлээ

    Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа “Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүн баярлаж байлаа. Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна” хэмээжээ.

    Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс 23-нд болох ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ