Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд авахаар тогтлоо

2021-07-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна. Учир нь энэ үед ЭЕШ өгөх 40 мянган хүүхэд 100 хувь хоёрдугаар тундаа хамрагдсан байх нөхцөл бүрдэнэ гэлээ.

Хэдий ийнхүү наймдугаар сард зохион байгуулахаар тогтсон ч  “Дельта” вирусийн улмаас ямар нөхцөл байдлыг үүсэхийг хэлж мэдэхгүй байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэв.

Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө.

Холбоотой мэдээ