• СЕХ:Орон нутгийн сонгуулийн дүнг өмнөх шиг шууд дамжуулж, дэлгэцээр харуулахгүй

    2020-10-14

    Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, 20:00 цагт дуусна.

    СЕХ-ноос бэлтгэл ажлын талаар мэдээллээ.

    СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Нийт 2148 хэсгийн хороонд санал хураах төхөөрөмжүүдийг хүргүүлж, бэлтгэлийг хангасан. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Санал хураалтын үед аль болох ил тод, шударгаар явуулахаар тооцож бэлтгэл ажлыг хангасан

    Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ. Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа нам, эвслийн ажиглагсдын саналаар 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ.

    8,100 гаран мандат дээр 17,000 нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас дүнг дэлгэцээр харуулахад техник, технологийн хувьд боломжгүй.

    СЕХ-ны вебсайтаас сум, дүүрэг, хэсэг тойргууд дахь сонгуулийн дүн, явцтай танилцаж болно” гэлээ.

    Зөөврийн битүүмжилсэн хайцргаар санал хураах ажил өнөөдөр өглөө 09:00 цагаас эхэлжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ