
Лондон хотын Байгалийн Түүхийн Музейгээс жил бүр олгодог “Wildlife Photographer of the Year” шагналыг гэрэл зурагчин Сергей Горшков хүртжээ.
Зурагчин Сергей Горшков Оросын Алс Дорнодын ойн гүн дэх нэгэн эмэгчин барыг дурандаа буулгасан нь энэ жилийн Байгалийн шилдэг зургаар тодорчээ. Тэрээр энэхүү зургаа урьдчилан нуун, бэлдсэн камерын тусламжтайгаар авсан байна.
Зурган дээрх эмэгчин бар нь модыг тэвэрч, холтост нь биеэ үрэн, үнэрээ үлдээж, эзэмшил газар нутгаа тэмдэглэж буй.
Шүүгчдийн зөвлөлийн дарга Роз Кидмэн Кокс “Гэрэлтүүлэг, өнгө, ширхэг бүр нь тосон зураг шиг болсон. Яг л бар нь ойн нэг хэсэг мэт уусч харагдаж байна” хэмээн онцолж байлаа.
Сибирийн барын зүйлийн хувьд олнооор хууль бусаар агнасны улмаас хэдхэн зуун бодь үлдсэн бөгөөд устаж мөхөхөд тун ойрхон байгаа юм.
Уралдаанд ирүүлсэн бусад зурагнуудыг хүргэж байна.
Эх сурвалж:Bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй