Криштиану Роналду коронавирусын халдвар авчээ

Португалийн шигшээ болон Турины “Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду коронавирусын халдвар авсан гэж A Bola мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд тусгаарлах арга хэмжээ авсан байна.  Тиймээс тэрээр Ювентус клубын Serie A лигийн дараагийн тоглолт, Аваргуудын Лигийн Динамо Киев клубтэй хийх тоглолтод өнжихөөр болжээ.

Өнгөрсөн сард болсон Nations League-ийн тоглолтод тэр Португалийн шигшээ багтай Шведийн эсрэг тоглохдоо хоёр гоол хийж, баг нь 2:0 харьцаатай хожсон юм. Энэ тоглолтын эхний гоол нь Рональдогийн олон улсын тэмцээнд хийсэн 100 дахь гоол байжээ. Ингэснээр тэр 109 гоолтой Ираны Али Даейгийн ард хоёрт жагсах түүхэн амжилтыг үзүүлээд байна.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ