С.Баярцогтыг үндэслэлгүй ялласан гэж үзэж, ялыг хүчингүй болголоо

Улсын дээд шүүх хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ.

Хуралдаанаар С.Баярцогтод 4,8 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээх бөгөөд харин Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзсэн байна.

Хэргийг эргэн сануулбал,

  1. Сангийн сайд асан С.Баярцогтод Оюутолгойн гэрээг үзэглэхдээ бусдад давуу байдал олгосон хэргээр 10 жилийн хорих ял оноосон юм.
  2. Улмаар давж заалдах шатны шүүхээс ялыг нь бараг 50 хувь бууруулж, 4.8 жил болгож бууруулсан. Улмаар Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөгийг нь улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Шүүхээс С.Баярцогтод:
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, дөрвөнх жилийн хорих ял,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гурван жил хорих ял,
-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасч гурван жилийн хорих ял тус тус нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оноов.
С.Баярцогтыг шүүх хуралд“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын нийт долоон хүнийг хамтатган шалгасан юм. Ингэхдээ С.Баярцогтыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг Дубайн гэрээнд холбогдуулан шалгаж, ял оноож байсан юм.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn