• Аймгуудын төв, 10,000-аас дээш хүн амтай сумдын цахилгааны шөнийн тарифыг ТЭГЛЭНЭ

    2020-10-13

    Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан мэдээлэл өглөө.

    Өмнөх жилүүдэд орон нутагт цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хүртэл хөнгөлдөг байсан бол энэ жил 100 хувь тэглэхээр болжээ.

    Энэ жил цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 117 мянга, 21 аймгийн 72 мянган өрх хамрагдах юм.

    Цахилгааны хөнгөлөлтөд төсвөөс нийт 4.7 тэрбум төгрөгийг зарцуулна.

    Засгийн газрын есдүгээр сарын 23-ны 115 дугаар тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.2 дахь заалтын “50 хувиар” гэснийг “100 хувиар” болгон өөрчилжээ:

    2.2.Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлнэ.

    Арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл таван сарын хугацаанд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлт эдлэх боломжтой.

    220В хэрэглэдэг айл сардаа 80 мянган төгрөг, 380В хэрэглэдэг бол сардаа 160 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм. Click To Tweet

    Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд хоёр тариффт тоолууртай байх шаардлагатайг анхаарна уу.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ