БНХАУ-ын Синофарм вакциныг 3-аас дээш насны хүүхдүүдэд хийх зөвшөөрлийг олгожээ

Хятадын зарим мужид есдүгээр сарын сүүлч гэхэд 12-оос доош насны хүүхдүүдээ вакцинд хамруулахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хубэй, Хайнан, Анхуй зэрэг 11 мужийн хэмжээнд 15-17 насны хүүхдүүдийг энэ сардаа багтаан вакцинжуулж эхлэх бол 12-14 насныхыг ирэх сард вакцинжуулахаар төлөвлөөд байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр Синофарм болон Синовак вакцинуудыг гурваас дээш насныханд тарихыг зөвшөөрөөд байна.
Синофарм вакцины хувьд эхний шатны туршилтаа насанд хүрэгчдэд тарьсантай ижил вакциныг 3-17 насны 60 мянган хүүхдүүд дээр явуулжээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс вакциныг аюулгүй гэж дүгнэж буй бөгөөд насанд хүрэгчдэд үүсэж буй эсрэг биетээс ялгаагүй дархлаа тогтож байна гэж үзсэн байна.

60 мянган хүүхдээс гадна Арабын Нэгдсэн Эмират улс дахь 900 хүүхэд дээр туршилтыг явуулжээ.

Эх сурвалж:SouthChinaMorningPost

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn