• “Капитал” банкнаас даатгуулагчдын 240 тэрбум төгрөгийн өрийг нэхэх кампанит ажлыг албан ёсоор эхлүүллээ

    2020-10-13

    МҮЭХ-ноос Капитал банкнаас өр, хариуцлага нэхэх кампанит ажлыг эхлүүлж буй талаараа мэдээллээ.

    МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар “Капитал банкны дампуурлын улмаас 31 байгууллагын өр, авлагын асуудал үүссэн. Өр барагдуулалтын асуудал тодорхой бус байна.

    НДСангийн байршуулсан 104 тэрбум төгрөг, ЭМДСангийн байршуулсан 136.4 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгийг хэн, хэзээ төлж, тус сангуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, даатгуулагчдын эрх, ашгийг хамгаалах асуудал тодорхой бус байна.

    Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн өрийг барагдуулаагүй байна

    Капитал банк дампууралд орлоо гэдэг мэдээ авахаас эхлэн удаа дараа шаардлага тавьж, Монголбанкны ахалсан Өр барагдуулах зөвлөлд хэд хэдэн удаагийн саналыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн өр барагдуулаагүй байна.

    Капитал банкнаас өр, хариуцлага нэхэх кампанит ажлыг эхлүүллээ. Даатгуулагч болон нийт иргэдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж шаардлагаа дахин холбогдох газруудад тавьж, шаардлагаа биелүүлэх цуврал арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.  Өр барагдуулах ажлыг нилээн том хүрээнд буюу кампанит ажил болгохгүй бол төрийн байгууллагуудын хадгалуулсан хөрөнгө өмнөх гашуун явдлууд шиг хий хоосон алга болох магадлал өндөр байна ” гэлээ.

    Кампанит ажлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулахаар болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ