
Эдийн засагч Н.Энхбаяртай хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр ирэх есдүгээр сараас танхимаар хичээллэж эхлэх боломжтой эсэх талаар хариулт өгчээ.
-Хүүхдийн вакцинжуулалт ирэх намар гэхэд нэг их урагшлахгүй болов уу. Ер нь ирэх есдүгээр сард сурагчид танхимаар хичээллэх найдлага хэр байна вэ?
–Вакцинд хамрагдсан 16-гаас дээш насны хүүхдүүдийн сургалтыг танхимаар хийнэ гэсэн хувилбараар явж болох юм. Долоо хоногийн гурван өдөр хичээллэнэ гэдэг ч юм уу. Вакцинд хамрагдаагүй 6-12 насны хүүхдүүд шаардлагатай бол долоо хоногт танхимд нэг удаа хичээллэнэ гэчих хэрэгтэй.
Багш нар нь чиглүүлэх чигийн ажлыг тэр өдөртөө хийдэг байвал зүгээр. Энэ мэт хосолсон хэлбэрээр явах нь амьдралд ойр таамаг.
Ямар ч байсан 9-11 дүгээр сард хичээл жигдрэхгүй байх. Тэр үед 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцин жигдэрч магадгүй.