Шалгалтын явцад авто тээврийн шалган нэвтрүүлэх Хонхор, Эмээлт товчоогоор 2020 оны 10 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ.
Хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдууллаа. Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.