
МҮЭХ-ноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн долоон асуудлаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээллээ.
МҮЭХ-ноос гэрээсээ хол удаан хугацаагаар хөдөлмөр эрхлэх асуудал уул уурхай, зам, барилгын салбарт хөдөлмөрийн хуулийн зохицуулалтгүйгээр ажиллаж байгааг хуулийн зохицуулалттай болгох тохиролцоог хийжээ. Гэвч хуулийн зохицуулалтыг оруулсан нь том алхам боловч ажиллах, амрах хоног дээр МҮЭХ санал нэгдэхгүй байгаа юм.
Энэ талаар Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоон дарга Х.Буянжаргал “Жасаагаар ажиллах буюу уртын ээлжээр ажиллах талаар хуулийн төсөлд 20:10 гэж тусгагдсаныг МҮЭХ эрс эсэргүүцэж байна. Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас гаргасан дүрмээр ажлын цагийг найм байна гэж тогтоосон.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй уул уурхайн компаниудын 85 хувь нь 20:10-аар ажиллаж байгаа. 20:10-аар ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнх нь эсэргүүцээд байхад үүнийг хуульчилж, баталгаажуулах ямар хэрэгтэй юм бэ? Өнөөдрийн байгаа зүйлийг засч, ажил, амьдралын тэнцүү горим буюу 14:14 болгохыг шаардаж байна.
Уурхайчид жилийн 365 хоногоос 94 хоногийг нь гэртээ, 24 хоногийг нь замд, 245 хоногийг уурхай дээр өнгөрөөдөг.Таван жилийн байдлаар Өмнөговь аймагт амиа хорлосон 76 тохиолдлын 13 нь гэр орноосоо хол байснаас болсон байна” хэмээн ярилаа.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үед 14/14-ийн асуудлыг авч хэлэлцэхгүй бол Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос уурхайчдыг ажил хаялтад уриална гэв.
Уул уурхайн салбар хамгийн эрэлттэй үед ажил хаялт хийвэл төсөв нэг өдөрт 8.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 cэтгэгдэлтэй
Demjij bna
Дэмжиж байна
Шөнийн нэмэгдэлээ 1.5% болгох хэрэгтэй 14/14 дэмжиж байна
Гэр бүл бүхнээс илүү. 2 хүүхэд минь аав үгүй өсөж байна
Hezee bolj olniig bayarluulax boldoo medehgui ym
Эхлээд бүгдийн 20/10 болгочих энийг ч мөрдөхгүй газрууд их байгаа.Мөн 14/14 болвол авдаг нь багасаадл явна.Ажиллаадч байгаа юм шиг амраадч байгаа юм шиг амьдарч болох уу хаана ямар улсад тэгж амьдараад байна.Энэ дэмий
Дэмжих хэрэгтэй уурхайчид
14/14 bol hamgiin zow shiidel
14:14 bolwol haa haanaa setgel hangaluun taiwan ajilaa hiine shde.
ger buliin haluun dulaan uur amisgaliig martaj bn.
Bid temtseh heregtei
Дэмжиж бна
14:14 Arai l amidralgui 20:10 bol yag taarna.amraad bgaa honog jil amraltiin udruudee nuhuj bga uym shde.Undeslelgui bol hetsuu.ajliin tsagiig nemj l taarna.
Юу яриад байнадаа. Өөрийн чинь хувьд хоёр зуун дөчин тав хоног нь ажил дээрээ ерэн дөрвөн хоног гэртээ байх зүгээр юм уу .Уурхайчид бид шинэ жил, цагаан сар, есөн сарын нэгэн гэх мэтчилэн олон өдрүүдэд Хайртай хүмүүсээсээ хол, ажлын байран дээрээ байдаг шүү дээ.
тэгээд ажлаасаа гараад баяраа тэмдэглэж байл даа. мөнгө бодож ажиллаж байгаа юм байгааз дээ. 14-н хэдийг нь та нар архидаж өнгөрөөх бол. сонин тоо гарна шүү
Untaj bhadaach mongo oldog bolohgv bol uheh hurtlee ajilna. Tiim bolhoor dawhar ym hiih tsag chn 14/14 bs burdej bgaa shvv gantshan uurhaigaar buh ymiig bitii haraarai
14×14 bolson mash saihan bna. Ger buldee tsag zavaa zartsuulaad ajildaa erch huchtei buteeltei ajilaad bolj bn. Tsalin tiim ch ih zuruu garaagui.
дэмжиж байна
Одоо байгаа 20.10 хоног. Замдаа ирж очих 2 хоног явна. Гэртээ 7-8 хоног. Гээд бодоход жилд 90 хоног байна. Үр хүүхэд хүмүүжүүлэх ар гэрийн асуудалд хаягдаж байна шүүдээ. Тэнцвэртэй байсан дээр.
14.14 болгочихвол олон уурхайчид баярлах байхдаа
Үнэхээр л 14/14 болгохгүй бол уул уурхайд ажиллаж байгаа залуу боловсон хүчин болон ар гэр нь хэцүүдэж байгаа.
Demjij bainaa herew ene sanaliig Awch heleltsehgui bol uurhaichdaa urialaad ajil hayalt zarlah ni mash zuw uneheer olon zaluuchuud demjij bosno gedegt itgeltei baina uurhain ajiljid maani 14:14 rostortoi bolno gedegt itgej naidaj bas husen huleej baigaa shuu
14:14 болвол жилд 6сар амраад 6 сар ажиллана. Дээр нь ээлжийн амралтаа нэмэхээр 5-5,5 сар ажиллаад 6.5-7 сар амрах зүгээр үү? Цалин мөнгө багасах хамаагүй юу?
1 Ger bul chuhal shuu dee
Ямар цалин багасна гэж.эрүүл мэнд чухал шүү
Eruul mend hamgiin chuhal.Heviin bus hund hortoi nuhtsuliin uurhaichin zaluuchuudin eruul mended hunugdushgui hohirol amsaj ajildaa tsentsehgui bolj bn.tiim uchraas 14/14 mash ih demjjj baigaa
Ar ger maani uneheer hetsuu baidaltai baina mash olon ger bul az jargaltai bolj bid ur huuhed ger buliinhee tuluu tsag gargaj jadna bas uur negen ger bul ajliin bairaar hangagdana zaa tegeed bicheed baiwal duusahgui shuudee demjij baina
Good
tiimee demjij bn zarim gazar 7 honog amarch bn 2 udr n zamdaa gertee 5 udur iim bhaar amidral yahuu