• Гэртээ хүүхэд харах үйлчилгээ явуулж байсан зөрчил илэрчээ

    2020-10-13

    Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороололд 18 дугаар байрны 22 давхарын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээнд хамтарсан хяналт шалгалт хийлээ.

    Шалгалтаар холбогдох газраас зөвшөөрөл авалгүйгээр гэртээ сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсанд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аван, Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

    Эх сурвалж:НМХГ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ