• Спортын иж бүрэн талбай ашиглалтад орлоо

    Хуучнаар 15-р хорооллын талбай хэмээн нэрлэж ирсэн газарт гүйлтийн тартан замын ажил дуусч байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун урд 1,8 га талбайд олон улсын стандартыг хангасан цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын талбай, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын хэсэг, биеийн тамирын талбай, автомашины зогсоол, угаалгын өрөө бүхий иж бүрэн спортын талбай байгуулж нээлтээ хийсэн билээ.

    Гүйлтийн тартан замын хэрэглэл материал нь цар тахлын улмаас хил дээр саатаад байсан ч өнгөрөгч долоо хоногт талбайд бууж дэвсэлтийн ажил эхэлжээ. Уг ажил дуусах шатандаа орж энэ долоо хоногт бүрэн нээхэд бэлэн болоод байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ