• Перу улс “Machu Picchu” хотоо ганцхан жуулчинд зориулан нээх шийдвэр гаргажээ

    2020-10-13

    Перу улсын Соёлын сайд коронавирусын улмаас хаалгаа бариад байсан “Machu Picchu” хотоо ганцхан жуулчинд зориулж нээх шийдвэр гаргажээ.

    Япон улсын иргэн Жесс Такаяма нь “Machu Picchu” хотыг үзэхээр гуравдугаар сард ирсэн боловч коронавирусын улмаас хаалгаа барьсан юм. Тэрээр Перуд цөөхөн хонох төлөвлөгөөтэй байсан боловч коронавирусын цар тахал гарч, улмаар Machu Picchu хотын ойролцоох тосгонд долоон сарын турш хөл хорионд оржээ.

    Мачу Пикчу буюу англиар Machu Picchu хэмээн бичигдэх эл үг нь Кечуа хэлээр “Хуучин оргил” хэмээн утгачилагддаг аж. Энэ газар нь Инкийн орхигдсон хот хэмээн дэлхий дахинаа ихэд алдаршсан бөгөөд хотын туурь нь ертөнцийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог юм.

    Долоон сар орчим хугацаанд хаалттай байсан тус газар ирэх сард хүний хязгаартайгаар хаалгаа нээхээр төлөвлөөд байсан боловч нэг жуулчинд үүдээ нээгээд байгаа юм.

    Тус улсын хувьд цар тахал эхэлснээс хойш нийт 849 мянган хүн өвчилж, 33 мянган хүн нас баржээ.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ