Орхон аймаг иргэддээ ковидын эсрэг эмчилгээний багцыг үнэ төлбөргүй олгож байна

Орхон аймгийн хувьд халдвар авсан иргэддээ эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээр нь дамжуулан үнэ төлбөргүй олгож эхэлжээ.

Энэ талаар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Төвшинжаргал “Гурав дах тунг аймгийн төсвөөр худалдан авалт хийж, 70 мянган иргэддээ хийчихмээр байна. Тэгвэл нас баралт буурна. Халдварыйн үеийг наймдугаар сар гэж харж байна.

Мөн төрийн албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Иргэн, төр хоёр харилцан ойлголттой байж коронавирусийг давж чадна.

Ам бүл дөрвүүлээ байхад нэг нь халдвар авахад зөвхөн тэр нэг хүнийг л эмчилж байгаа. Гэтэл амьсгалын замаар халдварлах учраас бусад гишүүд нь ч халдвар авч байна. Аймгийнхаа төсвөөс өвчилсөн иргэддээ эмчилгээний багцыг олгож байна. Дөрвөн ам бүлтэй гэр бүлээс Дорж батлагдвал бусад гурван гишүүдэд нь ч адил эмчилгээний багцыг олгож байна. Энэ дөрвөн хүн бүгд зэрэг эмчлэгдэж эдгэх ёстой, халдвар авахыг хүлээх ёсгүй гэж бодож байна” гэлээ.

Амралтын өдрүүдэд нийт 1058 иргэнд эмчилгээний багцыг өрхийн эмнэлгээр дамжуулан олгоод байна.

Энэхүү эмийн багцад дархлаа дэмжих бэлдмэлүүд болон вирусийн эсрэг үйлчилгээтэй эмнүүд, “Норов” тан багтжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn