• ЭМЯ: Орон нутагт зорчсон иргэд гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлана уу

    2021-07-17

    Эрүүл мэндийн яамнаас ард иргэдэд хандан дараах анхааруулгыг хүргэж байна.
    Баяр наадмын өдрүүдэд олуулаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж өөрийгөө ажиглах шаардлагатай байна. Та гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийнэ үү!Учир нь дээрх хүмүүсээс ковид-19 өвчний шинж тэмдэг илэрч буй бөгөөд шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байна. Мөн өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байна. Иймд иргэд та бүхэн рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч өөрийгөө хянахыг анхааруулж байна.Мөн гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж рапид тестээр өөрийгөө хянаж байна уу!!

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ