Ч.Болортуяа: Манайд нийт хүн амын 4.2 хувь нь өвчилсөн, дэлхийн дундаж 8 хувь байна

2021-07-16

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Вакцинжуулалтын үр дүн гарч байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 16-17 насны хүүхдүүдийн өвчлөл 16 хувь байсан бол найман хувь болж буурсан.

Монгол Улсын нийт хүн амын 4.2 хувь нь халдварт өртөөд байна. Дэлхий дахинд энэ дундаж тоо найм орчим хувьд байна.

Энэ нь дархлаажуулалтын ажлыг эрчимтэй зохион байгуулсны үр дүн гэж Эрүүл мэндийн яамнаас онцолж байна.

Коронавирусийн “Дельта” хувилбар дэлхийн 111 оронд тархаад байна.  “Дельта” хувилбар нь вакцины үр дүнг 20-30 хувиар бууруулж байгаа судалгааны дүнг танилцуулж байна.

Монгол Улсын хувьд “Дельта” вирусийн тохиолдол тавдугаар сарын эхээр зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд тархалтыг хумисан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Манайд тархаж буй хувилбар нь Альфа вирус 90 хувьд нь тархаж байгаа гэсэн судалгаа байна.

Холбоотой мэдээ