“Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгуудад бөөгнөрөл хамгийн их байна”

2021-07-16

Вакцинжуулалтын үр дүн гарч, 16-17 насны хүүхдүүдийн өвчлөл 16 хувь байсан бол найман хувь болж буурсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллээ.

Тохиолдлын тоо буурч байгаа ч халдвар, хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг анхааруулж байна.

Мөн тэрбээр “Долдугаар сарын 7-ны өдрийн өглөөний 06:00 цагаас долдугаар 16-ний 06:00 цагийн хооронд Улаанбаатараас 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган хүн орон нутаг руу зорчжээ. Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймгуудад бөөгнөрөл ихээр үүсэж байна” хэмээн ярьсан юм.

Холбоотой мэдээ