Авлигын эсрэг комиссыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахална

2021-07-16

Авлигын эсрэг комиссыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахалж, 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар болжээ.

Тус комисс нь авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийх юм байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа  “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулах шийдвэр гарлаа. Энэ удаад Транспэрэнси Интернэшнл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна.

Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ.

Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн” гэв.

Холбоотой мэдээ