• Гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид хариуцлага тооцжээ

    2020-10-12

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 605 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэснийг мэдээллээ. Гар

    Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

    Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

    • Явган зорчигч мөргөх хэлбэрээр- 1
    • Мөргөлдөх хэлбэрээр- 2
    • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 1 тус тус бүртгэгдсэн байна.

    Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

    • 2020.10.10-ны 23:30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2.5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон.
    • 2020.10.11-ний өдөр 16:40 цагийн орчим Завхан аймгийн Идэр сум,  Дархан-Уул баг “Ацын даваа”  /сумын төвөөс зүүн хойш 12 км/ шороон замд  Hyundai Mighty маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б нас барсан.

    Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж ажиллажээ.

    Мөн гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочийг Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

    Тээврийн цагдаагийн албанаас нийт замын хөдөлгөөнд оролцогчдод дараах зүйлсийг анхааруулж байна.

    • Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж,
    • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
    • Архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх,
    • Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцох
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ