
Нгози Оконжо-Ивеала нь Нигерийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Дэлхийн банкинд 25 жил ажиллаж, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Одоогийн байдлаар тэрээр Вакцин ба Дархлаажуулалтын Дэлхийн Холбооны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Ю Мён Хи нь БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Худалдаа, хэлэлцээрийн сайдаар ажилладаг бөгөөд худалдааны салбарт 25 жил ажилласан, олон улсын олон томоохон хэлэлцээнд Өмнөд Солонгосыг төлөөлөн оролцож байжээ. Солонгос, АНУ-ын Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг хэлэлцээрт олон удаа оролцож байсан нэгэн юм.
Шинэ Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын явцыг 6-р сарын 8-ны өдөр эхлүүлж, нийт 8 нэр дэвшигчийг албан ёсоор нэр дэвшүүлсэн нь хасагдсаар өдий хүрчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй