• “80 жилийн ойтойгоо золгож буй Монголын цирк майхан асарт ойгоо тэмдэглэнэ гэдэг юутай гунигтай вэ”

    2020-10-09

    Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд  циркийн уран бүтээлчид өсөж дэвжин, Монгол Улсын нэрийг  Азидаа төдийгүй дэлхийд гаргаж яваа юм.

    Улсын цирк 10 гаруй  жилийн өмнө хувьчлагдсанаас хойш циркийн уран бүтээлчид “гудманд” гарч,  бор зүрхээрээ өнөөг хүртэл бэлтгэл сургуулилтаа хийсээр ирсэн.  Энэ тухай ахмад циркчид өнөөдөр ярьж байна.

    Ахмад үеээс өндийж бий болсон циркийн урлагийг  хэлхээг тасалчихгүй өнөөг хүртэл авч яваа нь Циркийн сургууль.  80 жилийнхээ ойгоо  тэмдэглэж буй циркчид энэ сарын 10,11-нд үзэгч олон, үе үеийн циркчдээ хүндлэн тоглолт зохион байгуулахаар бэлтгэл сургуулилтаа хийж байна.   Циркийн үе үеийн уран бүтээлчид хамтран явуулын асар майханг өнгөрсөн зун  барьсан.

    600 хүний суудалтай ч өнөөдрийн боломж нь 250 хүн суухаар тохижуулжээ.

    Сургалт нь өндөр төвшинд хүрсэн ч  сургах боломж нь хязгаарлагдмал байна

    Монгол Улсын консерваторын тэнхимын эрхлэгч, МУГЗ Н.Оюун: 

    . Уг нь Монголын цирк Монгол улсын нэрийг дэлхийд дуурсгадаг урлагийн төрөл.  Аса цирк  засвартай байгаа.  Байсан ч бид түрээсээр тайзнаа гардаг. Циркийн урлаг өөрийн гэсэн стандарттай нарийн тоног төхөөрөмжийн хэрэглээтэй урлаг.  Одоо хүйтний улирал эхэлж байгаа учир асарт бэлтгэл хийх боломжгүй байна.

    МУУГЗ Ц.Пүрэвхүү:

    Циркийн сургуулийн барилга барих асуудал олон жил яригдсан. Циркийн урлаг Азидаа тэргүүлдэг, дэлхийд эхний нэг, хоёрт амжилт үзүүлдэг. Ийм сайхан урлагийг ахмад үе бий болгож, шавь нараа бэлтгэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байна.

    Циркчдийн хүчин чармайлтаар л өнөөдөр явж байна. Тусгай орон зай, техник тоног төхөөрөмж шаардагддаг, хамтын нийлмэл урлаг. Өнөөдөр бид өөрсдийн хүчин чадлаар зүтгээд яваад л байна.  Сургалт нь өндөр төвшинд хүрсэн ч сургах боломж нь хязгаарлагдмал байна. АСА циркийг циркчдэд нь өгмөөр байна. Click To Tweet Улсын циркийг сайжруулах гэж  хувьчилсан боловч урлагийг нь хөмөрчихсөн. Соёлын яамтай болсон. Тулгамдаж байгаа асуудлаа шийдмээр байна.

    . Салбар яамандаа хандахад ирэх арванхоёрдугаар  сарын 1 гэхэд АСА циркдээ очиж бэлтгэлээ хийх боломжтой тухай ярьж байгаа. Гэхдээ засвар дууссан ч  бид түрээс төлж бэлтгэл хийх нь хүндрэлтэй байна.
    . Циркийн сургууль төгссөн оюутнуудын 93.5 хувь нь ажилтай, ажлын байртай байдаг. Уран бүтээлчдийн 80 гаруй хувь нь дэлхийн өнцөг булан бүрд  циркэд ажиллаж байна.

    Циркийг ийм арчаагүй байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна

    Циркийн сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазарын охин Нарантуяа:

    Өнөөдөр 60 гаруй настай би циркийн сургуулийн жил бүрийн ойн арга хэмжээнд оролцож ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл ийм гунигтай байдалд орж,  асарт ойгоо тэмдэглэхийг үзнэ гэж бодсонгүй. Ийм арчаагүй байдалд хүргэсэнд үнэхээр гомдолтой байна. Байгуулсан юм аа нурааж буй тодорхой жишээ бол энэ.

    Циркэд засвар хийж байгаа гээд байгаа юм. Циркийнх нь зориулалтаар засаж байгаа юу, өөр зориулалттай болгож байгаа юу гэдгийг мэдэхгүй байна. Урд хэсгээр нь худалдааны газрууд болсон байсан. Худалдааг хаана ч хийж болно. Циркийн зориулалттай барилга бол барихад хэцүү. Бид барилга булаацалдаад байгаа юм биш шүү. Циркийн уран бүтээлчид, циркийн урлагийн асуудал яригдаж байна.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ