• НМХГ:”Үдийн цай” хэрэгжүүлж буй ЕБС-иудийн 78 хувь нь хөрсөн хоол өгдөг зөрчил илэрсэн

    2020-10-09

    Нийслэлийн МХГ-аас ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрт хийсэн хяналт  шалгалтын дүнг танилцууллаа.

    Хүнсний тухай хуулиар хоол үйлдвэрдэлгч мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын 60 гаруй хувь нь дээрх  зөрчлийг гаргасан байна.

    НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга М.Цэнд-Аюуш:

    Хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

    2021 оноос үдийн цай нь үдийн хоол болж хэрэгжинэ. Гэтэл зарим зөрчил арилахгүй байна. Тухайлбал,

    • Нийслэлийн ЕБС-иудын 42,7 хувь нь, төрийн өмчийн сургуулийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.
    • Хүнсний тухай хуульд МХЕГ-аас дүгнэлт гаргуулсныхаа дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ЧД-ийн 39, 50, 117, 138, 140, 150 БЗД-ийн 126, 87, 137, БГД-ийн 71, Үй цай, Жишиг-Эрдэм гэх төрийн болон төрийн бус сургуулиуд зөрчилтэй байлаа.
    • Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 90 буюу 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.
    • Мөн хүнсний агуулахгүй, зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргөгч хөргүүр дутагдалтай байна.
    • Түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, бэлтгэн нийлүүлэгчдийн мэдээлэл хөтлөлт байхгүй.

    Улсын ахлах байцаагч н.Хонгор:

    Сургуулийн ойр  орчимд худалдаалахгүй  байхыг хориглосон 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний жагсаалт байдаг. Үүнд, байгалийн гаралтай бус амттан, ундаа,  түргэн хоол зэрэг ордог. Гэтэл  ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй 6 газар байна.

    Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Гэтэл хүүхдэд хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ