• Ирц бүрдээгүй тул УИХ-ын чуулган хуралдахгүй

    2020-10-09

    Өчигдөр/2020.10.08/-ийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүй байсаар эхлэх ёстой цагаасаа 40 минут хоцорч эхэлсэн.

    Өчигдрийн чуулган 53.3 хувийн ирцтэйгээр дөрвөн асуудал хэлэлцээд чуулганыг өндөрлүүлсэн бөгөөд өнөөдөр нэгдсэн чуулган хуралдахгүй.

    Өчигдрийн хувьд УИХ-ын 75 гишүүний 30 гаруй нь хөдөө орон нутагт томилолтой байсан бол өнөөдрийн хувьд хотын гишүүд ч тойргийнхоо ИТХ-д нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд оролцож байна.  УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчид орон нутгийн сонгуульд дайчлагдаж, төрийн ажлыг цалгардуулахыг хориглоно гэж хуульд заасан байдаг.

    Энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  “Ганбаатар бид хоёр ч гэсэн сонгогдсон тойрогтоо очоод ажиллавал ажиллана. Орон нутагт томилолттой гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. УИХ-ын чуулгандаа суух ёстой.  Орон нутгийн сонгууль гээд солиорчихсон явж байна, ирж чуулгандаа сууж, ажлаа хийх хэрэгтэй.

    Ард түмнээсээ сонгогдсон бол ажлаа хийх ёстой.

    УИХ-ын гишүүдээ дуудаач. МАН 62 гишүүдээ цуглуул. Шударга байцгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ