• ХУУЛИЙН ТӨСӨЛ:+18 ангиллын киног 06:00-22:00 цагийн хооронд зурагтаар гаргахыг ХОРИГЛОНО

    2020-10-09

    Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх зүйтэйг гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

    Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 15 зүйлтэй. Хуулийн төслийн онцлох заалтуудыг салбарын сайдынх нь нэмэлт тайлбарын хамт хүргэж байна:

    10.1 Монгол болон хамтарсан кино төслийг жил бүр нээлттэй сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 

    Ингэхдээ монголын түүх соёл, ахуй амьдралыг харуулсан эсвэл хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлсөн кино бүтээлд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгох юм.

    Соёлын сайд С.Чулуун “Тусгай сангийн тухай хуульд зааснаар Кино урлагийг дэмжих сангийн дэмжлэг нь бага хүүтэй, эргэн төлөгдөх зээлийн хэлбэртэй байна гэж заасан байгаа. Эргэлтийн байдалтай, амьд байлгахын тулд зээлийн хэлбэрээр байх ёстой”

    12.2 Монгол улсын нутаг дэвстгэрт кино үйлдвэрлэх зорилгоор гадаадын иргэн, хуулийн этгээд зураг авалт хийхийг зөвшөөрнө.

    Ингэхдээ зураг авалт эхлэхээс 14 хоногийн өмнө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны дээд байгууллагад хүсэлтээ өгөх бөгөөд хүсэлтийг 10 хоногийн дотор хянаж, шийдвэрлэх юм. Байгаль, орчин тойронд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх мэдээллийг хавсаргасан байна гэжээ. Зөвшөөрөл нь 300-500 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

    Соёлын сайд С.Чулуун “Киноны цаана үндэсний өв соёл, эдийн засгийн бааз суурийг бэхжүүлэх, боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх олон асуудал бий. Уран бүтээлчийн сэтгэлгээд яам оролцох боломж байхгүй.

    Гэхдээ тодорхой цензур байхгүй бол болохгүй.  Чингис хааны дөрвөн хүүг дөрвөн өөр эцэгтэй гэж байгаа киног Монголчууд урьж авч ирээд кино хийлгэнэ гэж байхгүй. Тэгж өөрсдийгөө газар дээрээ доромжлуулна гэж байхгүй.

    13.2 18-аас дээш насны ангилалд багтсан киног телевизээр өдрийн цагаар буюу 06:00-22:00 цагт нэвтрүүлэхийг хориглоно гэж заажээ.

    Киног:

    • Бүх насны
    • 13-аас дээш насныхан
    • 18-аас дээш насныхан гэж ангилжээ.

    Хуулийн төслийн 13 дугаар зүйлийн 13.2-т 18-аас дээш насны ангилалд багтсан киног телевизээр өдрийн цагаар буюу 06:00-22:00 цагт нэвтрүүлэхийг хориглоно гэж заажээ.

    Соёлын сайд С.Чулуун “Журмаараа зохицуулна. Нилээд шинжлэх ухааны үндэслэлтэй ярих байх. Насны ангилал, цаг хугацааны боломжийг нь дахиж харах байх” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг.

      Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй
      Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай.

      Имэйл: birothhospital@gmail.com
      Whats програмын дугаар: +33751490980

      Хүндэтгэсэн
      ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ
      DR MAXWELL…..

    Холбоотой мэдээ