• Т.Мөнхсайхан:Эрүүл мэндийн нэгдсэн бүртгэлийн санг сайжруулж,группын мөнгө хавтгайрч авдгийг болиулна 

    2020-10-08

    Өнөөдрийн/2020.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг томиллоо. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэв.

    УИХ-ын гишүүн Б.ЭнхбаярНэр бүхий аймаг сумын тал нь тахир дутуугийн группийн тэтгэмж авч байна гэсэн мэдээлэл байна. Энэ бол худлаа. Үнэхээр үнэн байвал үндэсний хэмжээнд эмгэнэл болсон байх ёстой. Худлаа дүгнэлт гаргасан, ЭМД-ын сангийн мөнгийг авч байгаа хуйвалдаан байна гэсэн үг. Тиймээс тухайлсан баг гаргаж шалгалт хийх хэрэгтэй” гэв.

    Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хяналтын тогтолцоог сайжруулах ёстой. Групп, тэтгэмжийг эмч нар тогтоодог, халамжийг  нийгмийн халамжаас тогтоодог.

    Тооцоо, судалгаа хийхэд зарим аймгуудын хүн амын 60 хувь нь группт орчихсон, халамжийн мөнгө авдаг, хавтгайрсан байдалтай байна.

    Нийт ард иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн бүртгэлийн санг бий болгох ёстой.

    Одоо ашиглагдаж байгаа олон төрлийн програмыг нэгтгэвэл энэ асуудлыг хяналтандаа авах боломжтой. Тусгайлсан баг ажиллуулж, сэжигтэй тохиолдол бүрийг шалгаж үнэхээр группт орох шаардлагатай эсэхийг тогтоовол дэмий урсаж байгаа мөнгийг зогсоох боломж бүрдэнэ. 2021 оны нэгдүгээр сарын 1 гэхэд эрүүл мэндийн нэгдсэн санг бүрдүүлж, хяналтаа 100 хувь тавина” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ