• Ж.Эрдэнэжамъяан:30 хувийн урьдчилгаа, найман хувь төлөхгүйгээр орон сууцтай болох боломжтой

    2020-10-08

    МАХН-аас “Өрх бүрд орон сууц” хөтөлбөр боловсруулж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон талаараа мэдээлэл хийлээ.

    Ж.Эрдэнэжамъяан “Өнгөрсөн жил “Өрх бүрд орон сууц” үндэсний хөтөлбөрийг санаачилсан. Үүнтэй холбоотой олон хэлэлцүүлэг, эдийн засгийн тооцоо судалгаа, хууль зүйн гаргалгааг гаргасан. Иргэд дэмжсэн.  Дэмжиж байгаа иргэдийн бүртгэлийг гаргасан.  Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэж байна.

    2020 оны УИХ-ын сонгуульд “Өрх бүрд орон сууц” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж оролцсон.  Энэхүү хөтөлбөрөө нийслэл, орон нутгийн сонгуульд мөн дэвшүүлж оролцож байна. Нийтлэг ямар заалт байгаа вэ гэхээр “Өрх бүрд орон сууц” үндэсний хөтөлбөрийн санаачлагыг дэмжинэ гэж оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-д МАХН-ыг төлөөлж  сонгогдсон  С.Ганбаатар гишүүнээрээ  дамжуулан УИХ-д  өргөн бариулна” гэв.

    “ӨРХ БҮРД ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ГОЛ АГУУЛГА

    1. Ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй зээлийн үндсэн нөхцөлийг өөрчилнө. 20 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 30  хувийн хурьдчилгаа,  найман хувийн хүү төлөхгүйгээр байранд орно.
    2.  Гэр хороололд хашаандаа сайхан амьдарч байгаа иргэдэд зориулж ипотектой  төстэй зээл гаргана.
    3. 80 мкв талбайгаар хязгаарлагдсан айлууд  ч мөн хамрагдах боломжтой.
    4. Түрээсийн орон сууц нийслэл, орон нутагт хэрэгжүүлэх. Сард бага хэмжээний мөнгө төлөөд насаараа амьдрах боломжийг нь бүрдүүлж өгнө.  Ийм түрээсийн орон сууцны  хэлбэр европын оронд хөгжсөн байдаг.  Манайд ч байх боломжтой гэж үзэж байгаа.  Хүмүүс заавал өмчлөлийн байртай байх албагүй. Төр үүнийг хэрэгжүүлэх ёстой гэж уг хөтөлбөрийг боловсруулагчид үзэж байгаа илэрхийлэв.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ