• Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдэд төрөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байх санал гаргалаа

    2020-10-08

    Өнөөдрийн/2020.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг томилох саналыг хэлэлцэж байна.

    Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарыг бодлогын түвшинд авч явах чухал үүрэгтэй, хараат бус байгууллага. Энэ зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд байх нь ажлын уялдаа, холбоонд чухал нөлөөтэй.

    Сард нэг удаа урт оочирт зогсож эмээ авдаг байсан бол Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар өөрчилж байгаа.

    Жилдээ 100 хүн эх орондоо эмчлүүлж чадахгүйн улмаас гадаад орныг зорих шаардлага гарч байна.  Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сан дээр 30 тэрбум төгрөг төвлөрдөг. 100 хүнд 100 сая төгрөгийн тусламж үзүүлж, 10 тэрбумын зарлага гаргахад хуулийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эрсдэлийн сангийн 30 тэрбум төгрөгийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай. Одоогийн өгдөг таван сая төгрөг нь хаанаа ч хүрдэггүй. Тиймээс энэ зүйлийг бодит ажил болгоход туслалцаа үзүүлэхийг Т.Мөнхсайхан сайдаас хүсч байна” хэмээн саналаа хэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ