• Ц.Даваасүрэн:Солонгос киногоор залуу үеэ хүмүүжүүлдэг болсон үед үндэсний кино урлагтаа мөнгө хаях нь зөв

    2020-10-08

    Өнөөдрийн/2020.10.07/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хуулийн төслийг дэмжиж байна.

    Телевизээр явж байгаа киноны асуудлыг анхаарах хэрэгэтй. Залуу хүүхдүүд хүмүүжлээ өвөө, эмээ нараасаа авдаг байсан уламжлал байхгүй болсон. Хамтдаа Солонгос кино үзээд, ааш муутай хүмүүсийн зан авирыг сурдаг болсон. Гадны ёс зүйгээр төлөвшиж байна. Солонгос киногоороо залуу үеээ хүмүүжүүлдэг болчихсон. Цаг хугацааны хувьд хожимдож байгаа ч кино урлагтаа мөнгө хаях нь зөв. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг ойлгуулахад шашин, урлаг хоёр чухал нөлөөтэй.

    Эх оронч, хүний үнэ цэнийг чухалчилдаг, монгол хүнийхээ авъяасыг хайрладаг болохын тулд соёл урлагт мөнгө хаях хэрэгтэй.

    Өнөөдөр залуучууд мөнгөний төлөө аьмдардаг болчихсон буруу хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Эх орондоо ихийг бүтээх хүнийг үнэлхээ больчихсон. Ухаарлыг тайзнаас, дэлгэцээс авах ёстой.

    Бидэнд янз бүрийн хууль хангалттай бий. Энэ хууль хэрэгжих баталгаа хэр байна вэ?

    Жил бүрийн төсвийн тэдэн хувийг кино урлагт оруулна гэсэн санхүүгийн хөшүүргэ байна уу?” хэмээн санал хэлж, асуулт тодруулав.

    Соёлын сайд С.Чулуун “Хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажилд энэ хууль гол түлхэц үзүүлнэ. Кино урлагийг дэмжих сан байгуулагдсан. Төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ зөвхөн төрөөс хараат байхаас илүүтэйгээр хувийн хэвшил, бусад дэмжлэгтэйгээр сангаа аривжуулахаар тусгагдсан. Кино урлаг дэмжих сангийн дэмжлэг нь бага хүүтэй зээлийн эргэлттэй байна гэж тусгагдсан” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ