• Б.Болор-эрдэнэ:Нийгмийн асуудлыг шийдэж байгаа, инновацилаг компаниудыг дэмжинэ

    2020-10-08

    Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, стратегид хувь нэмэр оруулах, цахим шилжилтийн үед тулгарч буй бэрхшээл, шийдлийг эрэлхийлсэн “Цахим үндэстэн” форум өнөөдөр Туушин зочид буудалд болж байна.

    Манай улсын хувьд:

    • Дижитал өрсөлдөх чанарын индексээрээ 63 орноос 62-т
    • Иргэдийн цахим оролцоогоороо 193 орноос 87-д
    • Авилгын индексээрээ 193 орноос 93-т
    • Цахим аюулгүй байдлын индексээрээ 180 орноос 85-д жагсдаг.

    “Цахим аюулгүй байдал мэдээлэл, технологийн салбарт ус, агаар мэт хэрэгтэй. Түүнчлэн мэдээллийн технологийн чиглэлээр нийт ИДС төгсөгчдийн 2.4 хувь нь төгсөж байгаа нь хангалтгүй байна.Цахим улс болоход ядаж 10 хувь нь энэ чиглэлээр суралцаж, төгсөж байх ёстой” гэж ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ онцолж байлаа.

    2021-2030 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэлээр:

    -Салбарын эрх зүйн орчинг сайжруулах

    -5G сүлжээг нэвтрүүлэх

    -Интернет хэрэглэж байгаа өрхийн тоог 70 хувьд хүргэх зэрэг бодлогыг баримталж ажиллах юм.

    Мөн Дэлхийн банктай хамтран “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн асуудлыг шийдэж байгаа, инновацилаг старт апп компаниудад шаардагдах санхүүжилтыг нь олгох юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ