
Финланд улсад 16 настай охин нэг өдрийн хугацаанд улсынхаа Ерөнхий сайдын албыг хашиж үзжээ.
“Олон Улсын Охидын Өдөр” болож гэж байгаатай холбогдуулан ийнхүү өсвөр насны охиноор Ерөнхий сайдын албыг хашуулсан байна. Улс төрийн удирдагч, салбар салбарын тэргүүлэгчид өсвөр насныханд суудлаа тавьж өгдөг Plan International’s Girls Takeover арга хэмжээнд Финланд улс дөрөв дэх жилдээ нэгджээ.
Хэдий жендэрийн ялгаа бага боловч технологийн салбарт эмэгтэйчүүдийн төлөөлөл дутмаг хэвээр байна.
Ерөнхий сайдын үүргийг гүйцэтэх Аава Мурто охины хувьд нэг өдрийн дотор шинэ хууль санаачлахгүй ч технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн уулзалтуудыг албаныхантай хийхээр төлөвлөжээ.
Санна Марины хувьд 34 насандаа энэхүү албыг хаших болсноор дэлхийн хамгийн залуу Ерөнхий сайдаар тодорсон юм.
Эх сурвалж:Bbc
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй