• ФОТО:Беларусаас Монгол орны цаг уурт тохируулж тоноглосон 40 автомашиныг хүлээлгэн өглөө

    2020-10-07

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нийлүүлэгдэж байгаа гал түймэр унтраах, аврах  тусгай зориулалтын 40 автомашиныг хүлээн авах ажиллагаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбай дээр боллоо.

    Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, БНБУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Станислав Чепурной, ОБЕГ-ын дарга, бригадын генерал  Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Пожснаб компанийн Засварын албаны дэд захирал Павел Витальевич нар оролцлоо.

    Гал түймэр, унтраах аврах зориулалтын эдгээр автомашинууд нь  Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, авто замын хүнд нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм.

    Ийнхүү 40 гал түймэр унтраах, аврах автомашиныг техник, багаж хэрэгслийн хамт хүлээн авч, нийслэл болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хүлээлгэн өгснөөр онцгой байдлын  байгууллагын гал түймэр унтраах зориулалтын автомашины хангалт 14.4 хувиар нэмэгдэж байгаа аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ