• Франц улс “охидыг үзлэг” хийсэн эмч нарт хорих ял оногдуулдаг болно

    2020-10-07

    Франц улсын Засгийн газраас охидын үзлэг хийсэн эмч нарт их хэмжээний мөнгөн торгууль, цаашлаад хорих ял оногдуулах ажлыг эхлүүлжээ.

    Тус улс дахь мусульманчуудын дунд гэрлэлтийн өмнө эмэгтэйн талаас онгон гэдгийг нь баталсан гэрчилгээ шаардах тохиолдол түгээмэл байдаг байна.

    Охидын үзлэг хийсэн эмч, мэргэжилтэнд 14,000 фунт.стерлингийн торгууль, нэг жилийн хорих ял ногдуулахаар хуулийн төсөлд тусгагджээ.

    Тус улсын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр хуулийн төслийг боловсруулж дууссан боловч хараахан хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлээгүй байгаа аж.

    Хамгийн сүүлийн мэдээллээр Франц улсын нийт эмч нарын 30 хувьд нь охидын үзлэг хийж, онгон эсэхийг баталсан гэрчилгээ гаргаж өгөх хүсэлт ирж байжээ.

    ДЭМБ-аас мэдээлснээр онгон хальсыг нүдээр эсвэл гараар шалгах нь тухайн охин бэлгийн хавьталд орсон эсэхийг тодорхойлж чадахгүйгээс гадна хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

    Эх сурвалж:Bbc

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ