• Монгол Улсыг ФАТФ-ын биш ЕХ-ны “саарал” жагсаалтаас гаргасан гэж залрууллаа

    2020-10-07

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” хэмээн мэдээлсэн билээ.

    Тэгвэл Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргасан тухай мэдээлэл нь Европын холбооны саарал жагсаалтаас гарсантай андуурагдсан хэмээн Гадаад харилцааны яамнаас залруулга хийлээ.

    Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комиссоос Монгол Улсыг хар жагсаалтад нэмж оруулах санал гаргаад байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ