Прокуророос Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэх асуудлыг хөөцөлдөж эхэлжээ

2020-10-07

Улсын ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НПГ-ын Ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг монголд авч ирэх асуудлыг хөөцөлдөж эхэлсэн талаар мэдээллэв.

Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  эрэн сурвалжилж байгаа, түүнийг Монголд авчрах асуудлыг хөөцөлдөж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ