“Иргэд хуулийн төслийг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцтай хамт бичилцдэг болно”

2020-10-07

Төрийн цахим шилжилтийн хүрээнд УИХ-ын Тамгын газар “Цаасгүй парламент”-д шилжих талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэдээллээ.

Иргэд хуулийн төслийг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцтай хамтран бичдэг болно

Хуулийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог бүрэн хангах зорилгоор www.lawform.parliament.mn цахим системийг ашиглалтад оруулжээ.

Иргэд тус сайтад хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, санал өгч, боловсруулах шатанд шууд оролцох юм.

“Www.lawform.parliament.mn сайтаар дамжуулан олон нийт хуулийн төслийг УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцтай хамтран бичиж, улмаар хууль амьдрал дээр бодитоор хэрэгжинэ” гэж УИХ-ын гишүүн Н.Учрал онцолж байлаа.

Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог хангахаар хуульчилсан.

Харин цахимаар санал авснаар хуулийн төслийг боловсруулах шатанд олон нийтийн оролцоогоо бүрэн хангаж чадах юм.

Өмнө эь forum.parliement.mn сайтад хуулийн төслийг бүхлээр байршуулж, иргэд комментоор саналаа ирүүлдэг байсан ч зүйл, заалтаар нь саналаа өгөх боломжгүй байсан.

Харин энэ удаад иргэд хуулийн бүлэг, зүйл, заалт бүрээр нь санал өгөх боломжтой болжээ. Click To Tweet

Цаашдаа тус сайт нь E-mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд хуулийн төсөлд санал өгөх гэсэн хэсгээр нэгдэх юм.

Ийнхүү олон нийт шинээр боловсруулагдаж буй хуулийн талаар цаг алдалгүй мэдээлэл авч, бүлэг, заалт тус бүрт нь санал өгч, хуулийг боловсруулах явцад нь өөрийн биеэр оролцох боломжтой болж байна.

Мөн үүнээс гадна “Цаасгүй парламент” зорилтын хүрээнд myparliament системээр дамжуулан, УИХ-ын гишүүдэд цаасаар тараагддаг бүх материалыг цахим болгож байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ