• Д.Жаргалсайхан:Англи, Герман улсуудад хоёр удаа ажлын санал тавиад, ажилд орохгүй бол ХАЛАМЖААС нь хасдаг

    2020-10-06

    УИХ-ын Төсвийн байнгын хороо, Дэлхийн банк хамтран “ Монгол Улс-Уул уурхай ба оюун ухаан” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.10.06/  зохион байгуулллаа. Дэлхийн банкнаас “Уул уурхай ба оюун ухаан-Байгалийн бөялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлтээ танилцуулав.

    Уул уурхай нь манай улсын өнөөдөр бол харин ирээдүй нь оюун ухаан- хүмүүн капитал байх учиртай гэж Дэлхийн банкнаас дүгнэж байна. Товчхондоо, хүндээ хөрөнгө оруулалт хийхийг бидэнд зөвлөв.

    Хэлэлцүүлгийн үеэр халамж, хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг хөндөв.

    МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг:

    Бид нарын ихэнхи нь өнөөдөр хөдөлмөрийнхөө орлого буюу цалингаар амьдарч байгаа. Гэтэл энэ заах зээл хамгийн сул суллагдсан салбар байна.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг баримталж байгааг нь талархалтай хүлээж авч байна. Иргэний орлого тогтвортой өсөх, амьдралын стандарт нь сайжрах эцсийн зүйл нь орлого.

    Эдийн засагч Д.Жаргалсайхан:

    Германы халамжийн бодлого нь тухайн хүнд хоёр удаа ажлын санал тавиад татгалзвал халамжаас нь хасдаг. Англид мөн л адил хоёр удаа ажил санал болгоод, ажилд орохгүй бол халамжаас нь хасдаг гэх мэт тодорхой жишээнүүд бий.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ