• Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү 9,10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

    2020-10-06

    Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол улсад хийх айлчлалын талаар мэдээлж ГХЯ-аас мэдээлэл хийж байна.

    Тэрээр энэ  сарын 09, 10-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Сайд Мотэги Тошимицү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Гадаад хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээр хийх ажээ.

    Гадаадаас ирж байгаа зочид гийчдийн халдвар хамгааллын ажлыг зохион байгуулахыг Гадаад харилцааны яамнаас бүрэн анхаарч ажиллаж байна гэлээ. Японд Ковид-19 өвчний нийт халдварын тоо 80 мянга орчим байгаа ба халдварын тархалтыг тогтоон барьж чадаж байгаа  жлм орны нэг гэлээ.

    Япон улс Монгол улсын худалдааны чухал түнш. Сүүлийн үеийн мэдээллээр худалдааны эргэлт 600 орчим сая ам.долларт т хүрсэн гэх мэдээллийг өгч байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ