• Лев Яшин, Жанлуижи Буффон, Мануэль Нойер нарын 10 хаалгачийг түүхэн дэх хамгийн шилдэг хаалгачид нэр дэвшүүлжээ

    Францын France Football сэтгүүл Москвагийн “Динамо” багийн домогт хаалгач Лев Яшиныг түүхэн дэх хамгийн шилдэг хаалгачид нэр дэвшүүлжээ.

    Тус хэвлэл санал хураалт явуулж, түүний тусламжтайгаар “мөрөөдлийн баг” байгуулахаар төлөвлөж байна. Байрлал тус бүрт 10 нэр дэвшигчийг санал болгож байна. Яшинтай хамт Жанлуижи Буффон (Итали), Мануэль Нойер (Герман), Дино Зофф (Итали), Эдвин ван дер Сар (Нидерланд), Питер Шмейхель (Дани), Том Н’Коно (Камерун),Зепп Майер (Герман), Икер Касильяс (Испани), Гордон Бэнкс (Англи) нар шилдэг хаалгач цолны төлөө өрсөлдөж байна. Тус хэвлэл нь дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагын 177 сэтгүүлчдээс санал асуулга авах бөгөөд тэд байрлал тус бүрт түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчийг сонгох болно.

    Яшин карьерынхаа туршид Москвагийн “Динамо” клубын хаалгыг хамгаалж байв. Тэрбээр 1954-1970 онуудад ЗСБНХУ-ын шигшээ багт дуудагдсан. Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тэрээр 1960 онд Европын аварга болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ