Гавъяат жүжигчин Надмидын Мягмар таалал төгсчээ

2020-10-06

“Энэ хүүхнүүд үү” киноны Дулмаагийн дүрээр үзэгч олны сэтгэлд мөнхөрсөн Гавъяат жүжигчин Надмидын Мягмар таалал төгсчээ.

Н.Мягмар ажлын гараагаа Хүүхэд залуучуудын театраас эхэлж, 1963 онд Ч.Лодойдамбын зохиол, Г.Доржпаламын найруулсан “Энэ хүүхнүүд үү” кинонд анхныхаа дүрд тоглосон байна.

Тэрбээр 1963-1987 онд Хүүхэд, залуучуудын театрт ажиллахдаа “Ялалтын жигүүр”, “Уулзалт”, “Хүний санаа өөр болжээ”, “Гэгээ” зэрэг 50 гаруй жүжигт гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.

Мөн “Сэтгэлийн дуудлагаар”, “Туяагийн бичээгүй захидал”, “Агуйн нууц”, “Бор чоно” зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд 1980 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ