Монголд өнгөрсөн онд 264 гол, 704 булаг шанд, 12 рашаан ширгэжээ

Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглагдаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг.

Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээллэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж өчигдөр хаалтаа хийлээ.

Тус аянаар ард иргэд тэр дундаа залуу үед чиглэсэн нөлөөллийн ажлыг түлхүү өрнүүлсэн юм. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн цахим сүлжээнд 100 орчим постер, 40 гаруй шторк, 400 гаруй мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэснийг давхардсан тоогоор 7.2 сая хүн үзжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ